Тохируулах шаардлага
Мандрак линуксыг суулгахад, ихэнх тохиолдолд хялбархан суулгалт CD –г CDROM хөтлөгчдөө хийгээд машинаа дахин эõлүүлнэ. Цааш заалт 1 –г уншина уу.
САНАМЖ:
Доор Мандрак линуксыг суулгах янз бүрийн аргуудыг жигсаав:
Суулгалтын CDROM boot хийх боломжтой байх ёстой. Ихэнх тохиолдолд CD –г шууд хөтлөгчид хийгээд машинаа дахин эхлүүлнэ. Дэлгэцжэд заавар гарсны дараа [Enter] товчилуурыг дарж суулгалтыг эхлүүлнэ эсвэл [F1] товчилуурыг дарж нэмэлт тусламж авч болно.
САНАМЖ:
Зарим комьпютер шууд CD-ээс эхлүүлэх боломжгүй байдаг. Энэ тохиолдолд та boot уян диск бэлдэх хэрэштэй. Заалт 3 г нарийвчилан харна уу.
Хэрэв таны комьпютер CDROM –оос эхлэх боломжгүй ба дээрхи аргууд бүтэлгүйтвэл, та виндовс дээрээ дараахаар эхлэл уян диск бэлдэх ёстой:
Суулгалтыг эхлүүлэх:
Ямар нэгэн шалтгаанаар таньд дээрхи аргууд хэрэггүй бол (та сүлжээгээр эсвэл pcmcia төхөөрөмжөөс эсвэл ... суулгахыг хүссэн байж болох юм), та ямарч гэсэн эхлэл уян диск бэлдэж аваарай:
Энд уян дискээс эхлэх эхлэл дүрслэлүүд (boot images) жигсаагдсан байна.
cdrom.img | CD-ROM-оос суулгах |
hd.img | Хатуу диск (hard-disk) ээс суулгах (Linux, Windows, эсвэл ReiserFS файл системүүдийн хувьд) |
network.img | Сүлжээгээр ftp/nfs/http –ээс суулгах |
other.img | Өмнөх дискүүдэд байхгүй ховорхон хэрэглэгддэг драйверуудийг хэрэглэн суулгах |
pcmcia.img | pcmcia төхөөрөмжүүдээс суулгах (санамж, ихэнхи pcmcia сүлжээ адаптерууд одоо шууд network.img –г хэрэглэж болдог болсон) |
usb.img | USB төхөөрөмжүүдээс суулгах: USB сүлжээ адаптеруудыг сүлжээгээр суулгахад эсвэл USB CDROM/CDRW –г cdrom -оос суулгахад хэрэглэж байж болох юм |
blank.img | Өөрийн Linux kernel –ээсээ суулгах |
blank.img бол хамгийн бага дүрслэл (image) бүхий хэрэглэгчийн сонгосон kernel суулгалт юм.
Та суулгалтандаа ямар нэг шалтгаанаар стандарт график горим хэрэглэж болохгүй бол текст горим хэрэглэх болно. Тэгэхдээ Мандрак линукс харагдахад [F1] г дараад тушаалын мөрөнд text гэж оруулна уу.
Хэрвээ та хуучин Мандрак линукс системээ аврах хэрэгтэй болсон бол суулгалтын CDROM (эсвэл эхлэл уян дискээ (boot floppy) ) хийгээд Мандрак линукс дэлгэцэнд харагдангуут [F1] ийг дараад тушаалын мөрөнд rescue гэж бич.
Илүү аргачилалын мэдээлэл хэрэгтэй http://www.linux-mandrake.com/drakx/README -г харна уу.
Чухал санамж:
"root" данс таныг линукс системд хандах хязгааргүй эрхийг олгодог. Тиймээс та системээ зохион байгуулах тохируулах зорилгоос бусад үед бүү үргэлж энэ хэрэглэгчээр нэвтэрч байгаарай. Өдөр тутмын хэрэглээнд та энгийн хэрэглэгчээр нэвтрээд "userdrake" хэрэгсэл эсвэл тушаалын мөрөнд "adduser" ба "passwd". гэх мэт тушаал бичиж шинэ хэрэглэгч нэмж зохион байгуулж болно.
Мандрак линукс суулгах дэлгэрэнгүй зааварчилгаа ба ихэвчилэн тавигддаг асуултуудын жигсаалт вэб хуудас: